Сүрьеэгийн клиникт үзлэгийн өрөө шинээр байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-02 16:37:33

ХӨСҮТ-д Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнд хэрэглэдэг сүрьеэгийн эсрэг стандарт эмчилгээний горимд үнэлгээ хийх “Стрим” судалгааг хийж байна.

Тус судалгаанд оролцогчид тогтмол хугацаанд үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой байдаг. Иймээс энэхүү судалгааны ивээн тэтгэгч, санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан судалгааны оролцогч нарт зориулан сүрьеэгийн клиникийн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/-гийн 2-р тасгийн өргөтгөлийг засварлаж, үзлэгийн өрөө болон хүлээлгийн хэсгийг бий болгон, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр ханган тохижууллаа. Ингэснээр халдвар хяналтын үйл ажиллагааг мөрдөн ажиллах боломж бүрдэхээс гадна үзлэгт ирсэн судалгааны оролцогч нарт тав тухтай орчинг бий болгож байгаа юм.

Түүнчлэн сүрьеэгийн клиникт олон эмэнд тэсвэртэй өвчтөнг эмчлэх тусгай тасаг байдаггүй, өвчтөнүүд нь ОЭТС-ийн тасагт хэвтэн эмчлүүлдэг. Иймд халдвар хяналтыг сайжруулахын тулд ОЭТС-ийн 1 ба 2-р тасагт хүний биед сөрөг нөлөөгүй, 24 цаг ажиллуулах боломжтой, хамгийн сүүлийн үеийн УВЧ гэрлийг суурилуулжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ