Аянга ниргэсний улмаас олон хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2018-05-29 14:37:28
МОСКВА. /РИА Новости/. Даваа гарагт Энэтхэгт ширүүн бороо, хүчтэй салхи дагуулсан аянга ниргэсний улмаас 33 хүн амь үрэгдсэн тухай India Today сэтгүүлд мэдээлжээ.
 
Дээрх эх сурвалжийг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Уттар-Прадеш мужид 9 хүн, Жаркханд мужид 12, Бихар мужид и 12 хүн амиа алдсан байна.
 
Телевизийн India TV сувгийн мэдээлснээр, байгалийн гамшигт бас 28 хүн нэрвэгдэн гэмтэж бэртсэн ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ