Хогийн цэгт гал гарснаас болж "Приус 20" маркийн автомашин шатжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хойно байрлах UBH оффиссын ард хогийн цэг өчигдөр орой шатаж, ойролцоо байсан "Приус 20" маркийн автомашин шатжээ.
UBH оффиссын барилгын нэг давхрын зарим хэсэг шатсан бөгөөд доторх хүмүүсийг аюулгүй байдалд шилжүүлж, Онцгой байдлын албан хаагчид галыг шуурхай унтраасан байна. Гал юунаас болж гарсан нь тодорхойгүй ч хогийн цэгт унтраагаагүй тамхины иш хаяснаас үүссэн байж болзошгүй аж. Онцгой байдлын албан хаагчид гал гарсан хэргийн газарт ажиллаж байна. НОБГ-ын гал унтраагчид галыг 19:10 минутад бүрэн унтраажээ. Одоогоор үзлэг шинжилгээ нарийвчлан хийж байна. Харин хүний амь нас эрсдээгүй гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан