Соёл амралтын хүрээлэн энэ сарын сүүлээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:55:19

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат аймгийн төвд баригдаж байгаа Соёл амралтын хүрээлэнгийн ажлын явцтай танилцлаа.

Одоогоор 3 тоглоом суурилуулагдаад байна. Удахгүй алсыг харагч ирнэ. Автомат тоглоомын төв, ресторан, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талбайнууд ашиглалтанд орсноор хүүхэд, залуусаа хүлээн авч нээлтээ хийх өдөр ойртсоор байна. Гэрээнд зааснаар бол энэ оны 11 сард ашиглалтанд орох боловч хугацаанаас өмнө буюу 9 сарын 20-оор ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгааг барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Орхон мэдээллээ.

Соёл амралтын хрээлэнг Байгаль хамгаалах сангийн 360 сая төгрөгийн төсөвт өртгөөр босгож байгаа юм.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд