100 айлд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМХЭ/. НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр 100 айлын барилгын материалын захыг Налайх дүүрэг дэх Барилгын матералын үйлдвэр технологийн парк рүү нүүлгэх ажлын явцтай танилцлаа.
Тус захыг нүүлгэх ажлыг 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс эхний үе шат бүрэн дууссан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга хэллээ. Тэрбээр, “Энэ захад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Эхний ээлжинд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Ингэснээр 100 айл орчим дахь замын хөдөлгөөний ачаалал 40 хувиар буурлаа. Одоо дараагийн шат буюу 100 айл орчмын дэд бүтэц, зам тохижилтын ажлыг эхлүүлж байна. Энэ ажлыг энэ оны 9 дүгээр сард ашиглалтад оруулна” гэлээ.
100 айл орчимд 12 мянган айлын орон сууц барих ерөнхий төлөвлөгөөг 2008 онд баталсан ч одоогоор 10 гаруй хувьтай хэрэгжиж байгааг НИТХ-ын дарга С.Амарсайхан онцлов. Тэрбээр, “Энд зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн асуудал яригдаж байгаа юм биш. Үйлдвэрүүдийг Үйлдвэр технологийн парк руу шилжүүлэх, төвлөрсөн цэгт үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Худалдаа эрхлэгчдийг хүчээр хөөж туусан асуудал байхгүй. Хотын зүгээс түрээс төлөхгүйгээр газраа эзэмших боломжийг бүрдүүлж байна. Ил задгай худалдаа эрхлэгчдийн асуудлыг хоёр сарын дотор шийдсэн. Цаашдаа орон сууцны 7 дугаар хорооллын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэв.
Энэ үеэр 100 айл орчмын бизнес эрхлэгчид мөн саналаа хэллээ. Тухайлбал иргэн Ш.Болормаа “Би энд 7 жил үйл ажиллагаа явуулж байна. Одоо зам засварын ажил хийхээр бид орлогогүй болж, дэлгүүрийн өндөр түрээс төлөхөд хүндрэлтэй болно. Иймээс түрээслэгчид болон иргэдийнхээ эрх ашгийг бодох хэрэгтэй байна. Мөн автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Иргэний бүртгэл мэдээллийн төв, барилгын материалын зах хоёр ойролцоо байгаагаас замын түгжрэлийн гол асуудал үүсдэг. Энд олон жил ажиллаж буй захыг нүүлгэхэд хүндрэлтэй. Иргэд 3000 төгрөгийн үнэтэй хадаас авахын төлөө Налайх руу явна гэхэд хэцүү шүү дээ. Иймээс захыг бус иргэний бүртгэлийг нүүлгэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээв.

О.Болорцэцэг
Гэрэл зургийг Т.Чимгээ