Өнөөдөр үс засуулахад нүд улцайна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-06-09 11:35:38
-Өнөөдрийн зурхай 2018.6.9. Билгийн тооллын 25 зуны тэргүүн улаагчин могой сарын 8 цагаан мэнгэтэй хар бич өдөр. 
-Үс засуулахад нүд улцайна
-Наран 4.55 минутад мандаж, 20.47 минутад шингэнэ. 
-Барилдлага: идэр
-шүтэн Барилдагч:хурьцахуй
-суудал:Гал 
Аргын тооллын 6 дугаар сарын 9, санчир гариг. Билгийн тооллын 25, дэлгэрүүлэгч одтой хар бич өдөр. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, тахиа, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, баяр наадам хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх, засуулахад тохиромжгүй.
Холбоотой мэдээ