Оюутнууд хорт зуршлаас урьдчилан сэргийлэхийг уриалав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-12-03 15:48:26

“Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг Орхон их сургууль, СУИС, МУБИС-ийн оюутнуудын дунд зохион байгууллаа.

Тус сургалтаар архи, тамхи, мансууруулах бодисын хор нөлөө хүний бие эрхтэнд хэрхэн муугаар нөлөөлдөг, өсвөр үе, хүүхэд залуучуудын хэрэглэх болсон шалтгаан нөхцлийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн сургалтад хамарсан оюутнууд өөрсдийн үзэл бодлоо баг тус бүр хоорондоо ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэв. Сургалтын дүгнэлт болгож оюутнууд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх уриа гаргаж цаашид өөрсдийн амьдралдаа мөрдлөг болгон хэрэгжүүлэхээр боллоо. 

Ж.Болор

Холбоотой мэдээ