ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 2010

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
172@montsame.mn
2018-06-12 11:28:38
19 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-нийг Африк тивд зохион явуулахаар шийдвэрлэсний дагуу Египет, Ливи / Тунис (хамтарч), Марокко, ӨАБНУ-ууд саналаа ирүүлсэн билээ. 2004 оны 5-р сарын 15-ны өдөр Цюрихт болсон ДХБХ-ны бага хурлын үеэр  ӨАБНУ олонхийн санал авч  ДАШТ-нийг хүлээн авах нь тодорхой болсныг Зепп Блаттер зарласанаар энэхүү эрхэм үүргийг ӨАБНУ хүлээн авч, 2010 оны 6-р сарын 11-нээс 7-р сарын 11-ний өдрүүдэд хөл бөмбөгийн ДАШТ-нийг зохион  явуулсан билээ.

Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод 204 орны шигшээ багууд хүч сорьсон нь оролцсон орны тоогоороо Бээжингийн олимпын амжилтыг давтсан юм.
 
Нийт 31 баг ӨАБНУ-ыг зорих эрхээ авсныг 2010 оны ДАШТ өмнөх дэлхийн аваргын тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан байдаг.

Аваргын төлөө тоглолтод  2008 оны Европын аварга “Ялагдашгүй армада” Испанийн баг Голландын шигшээ багийг 1:0-ээр буулган авснаар анх удаагаа дэлхийн аваргын цомыг гардан авсан билээ.


 
2010 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эргэн тойронд болсон сонирхолтой баримтуудыг дурдвал:
  • Энэхүү ДАШТ нь  FIFA болон Sony компанийн хамтран сонгосон «Waka Waka (This Time for Africa)» Албан ёсны сүлд дуу нь Колумбын дуучин  Шакира, Өмнөд Африкийн Freshlyground хамтлагийн хамтран дуулснаар түмний хүртээл болсон билээ.
  • ДАШТ – 2010-ын  - хэсгийн тоглолтод шалгарсан баг 8 сая, хасагдах шатны тоглолтод шалгарвал 9 сая, ¼-ийн шигшээд шалгарвал 16 сая, хагас шигшээд шалгарвал 20 сая, аваргын төлөө тоглолтод шалгарсан баг 24 сая, аварга болсон баг 30 сая  ам.долларын урамшуулал олгохоор тэмцээний өмнө ДХБХ мэдэгдэж байснаараа олгосон (Еврогоор тооцож олгосон. Жишээ нь: Испани 23,7 сая евро)
  • 2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний нэг онцлог нь Африкийн хөгжөөн дэмжигчдийн хэрэглэдэг Вувузел бүрээ юм. Тасралтгүй үргэлжлэх дуу нь тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийг залхааж байсан ч ДАШТ-ний дараагаар хилийн чанадад эрэлт хэрэгцээ нь ихэссэн гэгддэг.
  • Мөн Пауль нэртэй наймаалж Германы шигшээ багийн бүх тоглолтын үр дүнг тааж нэрээ мөнхөлсөн.
  • Тус ДАШТ-ний бэлэг тэмдэг нь Закуми нэртэй Леопардын /цоохор ирвэс/ дүрс байжээ.
Тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мэргэн буучаар  Германы хөл бөмбөгчин Томас Мюллер, Испанийн  Давид Вилья, Голландын Уэсли Снейдер, Аргентины Диего Форлан нар тус бүр 5 гоол хийсэн амжилтаараа шалгарсан юм.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938    ДАШТ1950   ДАШT 1954         ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970   ДАШТ 1974ДАШТ1978  ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998 ДАШТ 2002  ДАШТ 2006

С.Баярсайхан

Холбоотой мэдээ