"Их соёл-Эх үндэс" хөтөлбөр Дорноговьд хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-12 13:02:04
Дорноговь /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар "Их соёл-Эх үндэс" хөтөлбөрийн хүрээнд “Өв соёл-Манай нутгийнхан” арга хэмжээ Дорноговь аймагт хэрэгжиж байна.
Уламжлалт өв соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, ардын авьяастнуудыг тодруулах, тэднийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй арга хэмжээнд Дорноговьчууд идэвхтэй оролцож байна. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг зургадугаар сарын 03-07-ны өдрүүдэд тус аймгийн Мандах, Алтанширээ, Өргөн, Дэлгэрэх зэрэг суманд ажиллаж малчдын өдөрлөгийн үеэр сум бүрт буй соёлын үнэт өвийг дэлгэрүүлэх, хамгаалах, ардын авьястнуудыг тодруулах зорилгоор  “Өв соёл-Манай нутгийнхан” арга хэмжээ зохион байгууллаа.
Тухайлбал  Дорноговийн Дэлгэрэх сум Галсан Банди Дэндэв тайж угшлын хурдан удмын адуугаараа улсдаа алдартай бол “Дэлгэрэхийн улаан ямаа” нэртэй нарийн ноолуурт гойд ашиг шимт ямаа нь бие даасан омог болж бүртгэгдэж буйг тодотгосон байна.
Мөн  энэ үеэр  "Малчид дуулж байна" уралдааныг сумдад зохион байгуулж сум бүрийн шилдэг оролцогчдыг  шалгаруулж Улаанбаатар хотод Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт урилгаар оролцуулж, ая дуугаа өргөх эрхээр урамшуулсан аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ