12 өрх өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-15 12:51:01
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс "Төгсөлтийн аргачлал" төслийг хэрэгжүүлж байна.
Төсөлд Мөрөн сумын 14 багийн 136 өрх хамрагдаж байгаа бөгөөд өрхүүдийн дунд судалгаа хийж нэн шаардлагатай 12 өрхөд өргөө цагаан гэр олголоо. "Тус төсөл 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд өрхүүд амьжиргаагаа дээшлүүлж орлого олохын тулд төрөл бүрийн сургалтанд хамрагдаж амьжиргаа дэмжих хөтөлбөрөө тодорхойлох гэнэ.

Харин Дэлхийн зөн олон улсын байгууллагаас өрхүүдэд нэг удаагийн шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Төсөлд хамрагдсан өрхүүд 36 сарын дараа төгсөлтөө хийх бөгөөд өөрснөө чадваржиж өрхийн орлого нэмэгдсэн тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэдгийг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Г.Дулмаахүү хэлж байлаа.

Б.Гантуяа
Холбоотой мэдээ