Хилэнцэт хорхойн хөшөө босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайншандаас Хамарын хийд рүү явдаг гурван замын уулзвар дээр Хилэнцэт хорхойн хөшөө босголоо.
Хамарын хийд, Ханбаянзүрх, Зүүн баянгийн гурван замын уулзварт байрлуулсан Ноён Хутагтын гурван шүтээний нэг болох хилэнцэт хорхой буюу дигваранзын хөшөөг Сайншанд сумын иргэн Д.Өнөбаяр гүйцэтгэсэн байна.
Хөшөөг бүтээх 46,6 сая төгрөгийг хутагтын ойн хүрээнд зохион байгуулсан аймгийн хөрөнгө оруулагчдын чуулганаас төвлөрсөн хандивын хөрөнгөнөөс санхүүжүүлжээ. Уурлахаараа өөрийгөө хатгаж хөнөөдөг хилэнцэт хорхойг гүн ухааны билгэдэл гэх бөгөөд Ноён хутагт шавь нартаа “Хүн өөрийнхөө алдааг бусдаас бус өөрөөсөө хайх учиртай” гэж сургаж хилэнцэт хорхой буюу дигваранзыг шүтдэг байжээ.

Х.Эрдэнэбулган