Үндэсний спортын 6 дугаар их наадмын аймгийн аваргуудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-18 12:11:25
 Увс /МОНЦАМЭ/. Үндэсний спортын 6 дугаар их наадмын аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн энэ амралтын өдрүүдээр Спортын ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан, нийтийн Монгол бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, ширээний шагайн тэмцээн, шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн уралдаан явагдлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдыг багийн дүнгээр байр эзлүүлэхэд 1-р байрыг Өндөрхангай сумын баг тамирчид, 2-р байрыг Улаангом сумын 3-р багийн баг тамирчид, 3-р байрыг Хяргас сумын баг тамирчид тус тус эзэллээ. Энэ тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдаас шигшээ баг бүрдүүлэн ирэх 8-р сард Улаанбаатар хотноо болох Үндэсний спортын 6-р их наадмын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Увс аймгаа төлөөлөн оролцох юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ