“Мөнгөн Сарнай-2015” шинэ жилийн цэнгүүн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 14:39:23

Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо \НАМЗХ\-оос “Мөнгөн сарнай-2015” наадам тун удахгүй зохион байгуулагдаж, оны шилдгүүдээ тодруулан зарлах гэж байна.

Энэхүү наадам нь залуучуудаа дэмжиж, цаашдын ажилд нь урам зориг өгөхийн төлөө уламжлал болгон зохион явуулдаг. Наадмаар сонин сайхан, дурсамж дуртатгал, дуу хуураа дахин сэргээх залуучуудын төрөлх нутгийнхаа, цаашлаад улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн авъяас билэг, оюун ухаанаа дайчлан, бусдыгаа манлайлан тэргүүлсэн залуучуудыг дараах 5 салбарт нэр дэвшүүлэн, тус бүр нэг хүнийг шалгаруулан өргөмжлөх аж. Тухайлбал: Боловсрол /Цэцэрлэг, Сургууль, МСҮТөв/, Эрүүл мэнд /Өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, сумдын эмнэлэг, ЭМГазар/, Урлаг, спорт /Чуулга, Спорт хороо болон бусад урлаг спортын байгууллагууд /, Хууль, эрх зүй /Шүүх, прокурор, онцгой байдлын алба, Цагдаа, ШШГА, Өмгөөлөл/, Бизнес /Хувийн бизнесийн байгууллагууд, Төрийн өмчит ашиг олдог байгууллагууд/ зэргээр шалгаруулах аж.

Тус наадамд Хэнтий аймагт ажиллаж, амьдарч буй 18-39 насны залуучууд оролцох, нэр дэвших бүрэн боломжтой.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ