МОНГОЛЫН УУЛЧИД ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖЭЭ

ВИДЕО МЭДЭЭ
Манай хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид болж буй энэ үед Монголын уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргилд далайн түвшнээс дээш 4127 метрийн өндөрт хөлбөмбөг тогложээ. Дэлхий даяар хөл бөмбгөөр амьсгалсан энэ өдрүүдэд Жаргалант уулчдын клуб болон "Horizon hiking" клубын хооронд хөлбөмбөгийн энэхүү нөхөрсөг тоглолт болсон байна.Ховд аймгийн Жаргалант, Horizon hiking клубын уулчид хамтран авирсан энэ аяллын хөтчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажиллав. Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд одоо гэртээ ирж яваа аж.
Холбоотой мэдээ