Төмс, хүнсний ногооны үнэ 15.3 хувиар өсчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
gantuya@montsame.mn
2018-06-23 12:02:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Статистикийн мэдээллээр, төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал төмсний үнэ 15.3 хувь, хүрэн манжингийн үнэ 8.3 хувь, луувангийн үнэ 17.6 хувь, байцааны үнэ 5.4 хувиар өсчээ. Харин сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногоос хүрэн манжингийн үнэ 6.6 хувь, байцааны үнэ 6.6 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ