Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйлчилгээ сайжирчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2015-12-04 17:05:44

Засгийн газрын тухай хуулийн дагуу ЭМС-ын сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд  Ц.Оюунбаатар хариуцсанаас хойш сарын хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд “Сахилга-хариуцлага-дэг журам”-ыг сайжруулах сайдын 449 дүгээр тушаал  гарч биелэлтийг хангуулах  ажлыг эрчимтэй  зохион байгуулж байгаа юм.

Иймд эмнэлгийн байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж  үйлчилгээний байдалд  гэнэтийн шалгалт хийж үр дүнг тооцохоор ажиллаж байна.

Саяхан  Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалд ажил эхлэхийн өмнө гэнэтийн шалгалт хийхэд ард иргэдэд үйлчилж буй үйлчилгээний ажилчид нь цагтаа ирж, хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлж ямар нэгэн гомдол чирэгдэлгүй ажиллаж байсан нь ийнхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ  хүндээ хүрч  бодит үр дүн гарч байгаагийн  илрэл хэмээн албаныхан хэллээ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ