Таван толгойг эрчимжүүлэх төслөөр АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч УИХ дахь АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авав.
Анхны хэлэлцүүлгийн эхэнд гишүүд үг хэлж, асуулт асуусан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд "Таван толгойг хөдөлгөе гэж байгаа Засгийн газрын буруутгах аргагүй. Гэхдээ 30 хувийг хэн хяналтдаа оруулах вэ гэхээр ойлгомжтой байна. Байгалийн баялгийг ард түмнээрээ эзэмшихгүй бол хөдлөхгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Засгийн газар Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр оруулж байгаа мөртлөө "Эрдэнэс Монгол"-ыг хувьчлах улмаар бүх стратегийн ордоо хувьчлах асуудлыг давхар оруулж ирлээ. Ямар ч тооцоо судалгаагүй шууд ингэж оруулж ирж болохгүй" гэв.
Мөн УИХ-ын гишүүд Таван толгойг эрчимжүүлэх цаг нь болсон ч "Эрдэнэс Тавантолгой"-н 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахад тооцоолсон үнэлгээний төсөөлөлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн иргэдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хөрөнгө босгохоос илүү компанийн засаглалыг сайжруулах ёстой, "Эрдэнэс Таван толгой" компанийн засаглал хөрөнгийн бирж дээр гаргах хэмжээнд хүрсэн эсэхийг тодруулж байлаа.
Улмаар тогтоолын төсөлд оруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэх тухай асуудлаар зарчмын санал гаргасан юм. Тус зарчмын санал дэмжигдээгүй тул УИХ-дахь АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авлаа.

Н.Туяа