Хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах захирамж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-28 08:45:55
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөл энэ сарын 27-ны өдөр хуралдаж  “Хүүхдийн эрүүл мэнд, орчны аюулгүй байдал, хяналт, стандартыг сайжруулах” талаар ярилцлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Хүүхдийн орчны аюулгүй байдлыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А|383 дугаар захирамж гаргасан юм.
Уг захирамжаар сум, багийн нутаг дэвсгэрийн гудамж, хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчны талбай, харанхуй хонгил, хашаа хороо, таггүй худаг, ил гарсан цахилгааны утас, явган замын арматур зэрэг хүүхэд болон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хүчин зүйлд эрсдэлт нөхцөлийг тодорхойлох үнэлгээ хийж, аюулгүй болгох арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга, албан байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.

А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ