Гэцогдаржаалин хийдийн 25 жилийн ойгоо тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 21:52:39

Хараагийн Дарь Эх ламын Гэцогдаржаалин хийд дахин сэргэсний 25 жилийн ой тохиож байна. 1800 оны үед байгуулагдсан тус хийд хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хаагдсан ч 1990 оны хавар дахин сэргэсэн юм.

“Дархан хотын төв гандан” гэж олон нийтэд нэрлэгдсэн тус хийд анх байгуулагдсан түүхийг товч сөхвөл: 1800-гаад оны үед “Хараагийн Дарь эх лам” уг хийдийг байгуулж байжээ.Түүнээс хойш Найдаг хайрханы өвөр бэлд шилжүүлэн нүүлгэсэн түүхтэй. Тус хийдэд 22 лам шавлан сууж бурханы ном судлан суралцаж олон түмэнд буян түгээж байна. Ойн өдрөөр аймгийн Засаг даргын жуух бичиг болон “Найрамдлын Дархан” тэмдэгээр лам хуврагуудыг шагнан урамшуулав. Тус хийдийн да лам Б.Базаррагчаа:-“Манай хийд дахин сэргэсний 25 жилийн ойн өдрөөрөө бид эх болсон зургаан зүйл, хамаг амьтын тусын тулд “Дарь Эхийн шива мандал” хурлаа. Хийд маань дахин сэргэсэн цагаасаа эхлэж тасралтгүй ажиллаж байнга өргөжин тэлсээр одоо их бага таван ухааны чиглэлээр болон винайн ёсонд суурилсан эрдэм боловсролын өргөө болох зорилт тавин ажиллаж байна” гэв..

                                                 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ