Хөлбөмбөгийн тэмцээнд долоон баг өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-03 10:13:26
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, “Төв аймгийн залуус” ТББ, аймгийн Хөлбөмбөгийн холбоо хамтран “Зуунмод кап-2018” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.

Хүүхэд залуусыг хөл бөмбөгийн спортыг сонирхож, хичээллэдэг болоход дэмжих, тэдний бие бялдар, оюун санааны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, тоглогчдын ур чадварыг сайжруулах, аймаг сумын шигшээ багуудыг хамруулан спортын шударга өрсөлдөөн бий болгохын зэрэгцээ аймаг, орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж, хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмжих, нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор зохион байгуулж буй талаар зохион байгуулагчид онцолсон юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зуунмод сумын Соёл амралтын хүрээлэнгийн "Хөлбөмбөгийн талбай"-д  болсон уг тэмцээнд “Дөл”, “Монгол даатгал”, “Ахмадын золбоо”, “Мазаалай”, “Төв Капитрон”, “Төв нэмэх”, “ШШГГазар” гэсэн долоон багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд “ШШГГазар”-ын баг тамирчид тэмцээний алтан медаль, цомын эзнээр тодорсон юм. Мөнгөн медалийг “Монгол даатгал” багийн тамирчид, хүрэл медалийг “Ахмадын золбоо” баг тус тус хүртэв.

Тэмцээний “Шилдэг тоглогч”-оор “Төв нэмэх” багийн тамирчин Ч.Ариунболд, “Монгол даатгал” багийн тамирчин О.Эрхэмбаатар, “Ахмадын золбоо” багийн тамирчин М.Батбаяр нар тус тус шалгарлаа.

Мөн 2017 оны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн хүрэл медальт “Мазаалай” үндэсний дээд лигийн “Athletic 220” багийн баг тамирчид үзүүлэх тоглолт үзүүлж, тэмцээнд оролцож байгаа 7 багийн шилдэг тамирчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулсан юм. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ