ХУД-ийн ажилгүй иргэдийг ажилд зуучилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-07-03 12:14:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хан-Уул дүүрэгт хөдөлмөрийн насны 67 мянга гаруй иргэн оршин суудаг ч тэдний 10 гаруй хувь нь ажилгүйчүүд тул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хоёр өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт 10.00-15.00 цагийн хооронд иргэдийг ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус дөрлөгийг Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1, ХУД-ийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.7.1 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй бөгөөд “Номин Холдинг” ХХК, “Кашемир Холдинг” ХХК, “Атар Өргөө”ХК, “Гоёо” ХХК зэрэг тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани оролцож нээлттэй ажлын байр санал болгож байгаа юм.
 
Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Алтанцэцэг, "2018 онд  манай  хэлтэст  720 иргэн ажил хайж бүртгүүлснээс 644 иргэнд ажлын байр санал болгож, 298 нь ажилтай болсон.  ХУД-ийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэл бол иргэдээ ажилтай, орлоготой байлгахад оршдог. Энэ хүрээнд олон араг хэмжээ зохион байгуулдгийн нэг нь энэхүү ажилд зуучлах өдөрлөг юм” гэв. 
Өдөрлөгийн үеэр иргэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авч, санал болгож буй ажлын байранд шууд бүртгүүлэх боломжтойгоос гадна үйлдвэрүүдэд сургалтад хөнгөлөлттэй үнээр мэргэжил эзэмших боломжтой. Түүнчлэн хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл авах, зорилтот бүлгийн иргэд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бөглүүлэх үйлчилгээг үзүүлж байв.
Л.Нандиа
 

Холбоотой мэдээ