Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл хатуу хучилттай зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-07-03 15:09:02
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. ХУД-ын 13-р хороо, Шувуун Фабрикийн автобусны эцсийн буудлаас Төв аймгийн Алтанбулаг сумын төв хүртэлх 13.7 км шороон замаар өдөрт дунджаар 4-5 мянган хүн зорчдог.

Энэ хэсэгт шинээр 13.7 км хатуу хучилттай авто зам тавих юм. Зам тавихад шаардагдах хөрөнгө 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан. Ингэснээр тус замын асуудал одоо ЗТХЯ-наас ирэх намрын чуулганаар орж шийдвэрлэгдэх боломж бүрдэж байна. Замын асуудал өнгөрсөн 2014 онд яригдаж эхэлсэн бөгөөд эхний зураг төслөөр 9.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн бол энэ жилийн дүнгээр 13.3 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн гэж Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь хэллээ.

Алтанбулаг сум нийслэл хоттой хамгийн ойр оршдог сумдын нэг бөгөөд 3267 мянган хүн, амтай, 306.732 мянган малтай, мал аж ахуй голлон эрхэлдэг.

Түүнчлэн Зэвсэгт хүчний Олон улсын энхийг сахиулах төв 311 анги, Химийн цэрийн 119 ангиуд байрладгаас гадна жуулчдын зорьдог “Хустайн байгалийн цогцолбор" газрууд оршдог. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ