Улаанбаатарт 18-20 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-07-15 12:05:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  дуу цахилгаантай бороо орно. 

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,  борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон говь, талын нутгаар 27-32 градус,  бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


 
Холбоотой мэдээ