Баяр наадмаар 9700 албан хаагч ажиллажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-16 14:39:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 9700 гаруй алба хаагч, 4770 гаруй тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Дээрх хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 35 аюулт үзэгдэл, 23 гал түймрийн нийт 58 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Одоо ч улс орон даяар тохиолдож болзошгүй үер усны дуудлага, иргэдийн аюулгүй байдлын төлөө шуурхай ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан 


Холбоотой мэдээ