Үер ус, аянга цахилгаанаас болгоомжлохыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-16 23:19:59
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Долоодугаар сарын 16-наас 20-ныг хүртэл Говь-Алтайн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох ба борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Тус өдрүүдэд Алтайн өвөр говь, Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 20-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ хэмээн тус Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Харин өнгөрсөн өдрүүдэд Дэлгэр сумд 5.0мм , Тайширт 2.3 мм, Чандманьд 3.0 мм, Баян-Уулд 1.0 мм, Цогтод 0.8 мм, Бигэрт 0.5 мм, Даривд 0.3 мм, Эрдэнэд 0.4 мм, Баянтоорой тосгонд 0.4 мм, Жаргаланд 0.3мм, Гуулин тосгонд 0.4 мм бороо орсон байна.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ