Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-19 16:54:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад “DPF” шүүлтүүрийг суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна.

“DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүж байна. Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1-р баазад “DPF” шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна. Дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ сард багтаан “DPF” шүүлтүүрийг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ