Их Британийн сайд Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй Их Британийн ГХЯ-ны Ази, Номхон далайн Бүс нутгийг хариуцсан сайд Марк Фийлд өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид зочилж үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Эрхэмсэг зочныг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хүлээн авч уулзах үеэр ноён Марк Фийлд хэлэхдээ, “Манай хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, спорт, байгаль орчин, зэрлэг амьтдын хууль бус худалдаатай тэмцэх болон бусад салбарт бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллаж байна. Энэ айлчлалын үеэр миний бие Монголын улстөрчид, бизнесийн салбарынхан, иргэний нийгмийнхэн болон ард иргэдтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх талаар санал солилцох ажил маань Хөрөнгийн биржээс эхэлж байгаад таатай байна” гэсэн юм.
“Монголын болон Лондоны хөрөнгийн бирж хооронд байгуулсан хамтын ажиллагаа цаашид хэрхэн өргөжин хөгжих вэ?” гэсэн асуултанд тэрээр “2011 онд байгуулж гарын үсэг зурсан хоёр талын Хөрөнгийн биржийн стратегийн хамтын харилцаа өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжиж байгаа. Энэ жилийн хувьд Монголын Хөрөнгийн бирж дээр гадаад, дотоодын компаниуд IPO хийж хувьцаагаа гаргаж буйд баяртай байна. Монголын Хөрөнгийн бирж дэлхийд томд орж голлох байр суурийг эзэлдэг Их Британийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж буй учир бидний харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжиж дэлгэрнэ гэж харж байна. Түүнээс гадна зөвхөн санхүү, бизнес, хөрөнгө оруулалтын салбараар зогсохгүй, манай хоёр орны хамтын ажиллагаанд Их Британи улс гол хамтрагч байна гэдэгт найдаж байна. Хэдийгээр Монгол Улс хоёр том гүрний хооронд оршдог ч гуравдагч хөрштэйгээ харилцах харилцаа олон улсын хэмжээнд нээлттэй байхад анхаарч ажиллаж байна. Энэ тал дээр Их Британи Монголын хувьд гол хамтрагч байж болно” гэсэн юм.
Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 55 жилийн ой тохиож буй үеэр манай улсад 3 хоног айлчлах ноён сайд манай улсын ГХЯ, УУХЯ, БОАЖЯ-аар орж сайд нартай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцан Оюутолгойн уурхайд зочлох юм. Тэрээр өнөөдөр БОАЖЯ-нд болох Их Британийн хаягжуулалт болон хайлтын “What3Words” компани манай улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураг ёслолд оролцоно.

Б.Болд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал