Тонхил сум “Түмэн адуу, Буман хонь-Буман ямаа”-ны баяр тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-20 11:25:21
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Тонхил сум нь “Буман хонь-Буман ямаа”-ны  баяраа “Түмэн адуу”-тай болсонтойгоо хамтатган энэ сарын 23, 24-ний өдрүүдэд тус аймгийн “Баруун бүсийн хурдан морины уралдаан 2018”, “Түмэн адуу, Буман хонь-Буман ямаа”-ны наадам нэрээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Тус сум нь өнгөрсөн жилийн эцсээр 269886 толгой мал түүнээс адуу адуу 11869,  хонь, ямаа 120 гаруй мянган толгойг тоолуулж аймагтаа нийт малынхаа тоогоор дөрөвдүгээр байр, адуу, хонины тоогоороо тэргүүн байрт жагссан амжилт үзүүлсэн юм. Тонхил сум нь 86 мянга малчинтай. “Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тууварчин Н.Жигж, Гавьяат малчин С.Бодь зэрэг улсын аварга малчин-8, Монгол Улсын залуу аварга малчин-2, Монгол Улсын сайн малчин-10, Аймгийн аварга малчин-40, Сумын аварга малчин-40 гаруйд хүрээд байна” хэмээн тус сумын Засаг дарга Р.Даваадорж мэдээлэв.
1981 онд “Буман хонь”, 2008 онд “Буман хонь-Буман ямаа”-ны баярыг зохион байгуулж байсан бол анх удаа “Түмэн адуу”-ны баярыг хамтатган зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Наадамд Говь-Алтай аймгийн баруун бүсийн сумд болох Хөхморьт, Баян-Уул, Бугат, Төгрөг, Алтай, Дарив, Шарга, Тонхил сумынхан оролцох ажээ.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ