Айраг сумын баяр наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-23 09:45:52
Дорноговь /МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын 97,  Дорноговь аймгийн Айраг сумын байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-нд эхэллээ.
Эрхий мэргэн  харваачдын уухайн түрлэгээр эхэлсэн тус сумын баяр наадамд хүчит 64 бөх зодоглож буйгаас гадна зургаан насны хурдан морьд  шандас сорин уралдаж байна. Наадмын нээлтийн арга хэмжээний үеэр  говийн есдүгээр дүрийн ноён хутагт Данзанлувсантүдэв сүсэгтэн олонд хандаж ном айлдав.
Мөн сайхан хос морьтон шалгаруулах тэмцээн, уурга шүүрэх морь сэлгэх зэрэг тэмцээн болно. Айраг сумын наадамд Дорноговь аймгийн уяачид хурдан хүлгүүдээс гадна Говьсүмбэр, Дундговь аймгаас уяачид, бөхчүүд ирж наадаж байна.    
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ