Ромын Папын яриаг 5 хэлээр орчуулдаг хавсралт програм гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-30 16:01:17
twitter.com/Nyamkanmk
ВАТИКАН. /NHK/. Ромын Пап Фрэнсисийн мэдэгдэл болон яриаг таван өөр хэл рүү орчуулан сонсох боломжтой хавсралт програм гаргасан байна.

“Vatican Audio” нэртэй энэхүү хавсралт програм нь өнгөрсөн баасан гарагт гарсан бөгөөд үнэгүй татаж авах боломжтой ажээ.

Пап Фрэнсис голдуу италиар ярьдаг бөгөөд энэхүү хавсралт програм гарснаар хүмүүс түүний ярьж буйг англи, испани, франц, герман, португал хэлээр сонсох боломжтой болж байгаа юм. Хэрвээ Пап лам төрөлх испани хэлээрээ ярьсан тохиолдолд уг програм итали хэл рүү мөн орчуулах ажээ.

Ромын Пап удахгүй Ватикан хотноо сүмд явдаг охид, хөвгүүдийн "Coetus Internationalis Ministrantium" олон улсын холбооны гишүүн 60 мянга гаруй төлөөлөгчтэй уулзахаар төлөвлөсөн байна. Эдгээр төлөөлөгч түүний ярьж буйг өөрсдийн ухаалаг утсаараа дамжуулан сонсох боломжтой болжээ.

Дэлхийд нийт нэг тэрбум гаруй хүн Ромын католик сүмийг дагадаг бөгөөд тэд энэхүү хавсралт програмыг өргөн хүрээнд хэрэглэх төлөвтэй байна.
 
Д.Нямтулга

 
Холбоотой мэдээ