Урсгал сөрсөн жолооч нарыг илрүүлэн торгож, эрхийг нь хасч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-31 16:24:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн алба зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалт зохион байгуулж байна.
Хяналт шалгалтаар гудамж замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч байна. Мөн 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, газар дээр нь жолоочийн эрхийг түдгэлзүүлж байгааг  жолооч нарт анхааруулан замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн газраас уриалж байна.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ