Төлбөртэй үйлчилгээ үзүүлэхийг бүрэн зогсоохоор шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-01 15:26:11
БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын дарга, Цэргийн төв Зөвлөлийн дарга Си Жиньпин Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ зүгээс арилжааны аливаа үйл ажиллагаа явуулах, төлбөртэй үйлчилгээ үзүүлэхийг энэ оны эцэс гэхэд зогсоохыг уриалсан байна.
 
Тэрбээр ХАЧА-ийн 91 жилийн ойн босгон дээр ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны хуралдаан дээр хэлэхдээ “ХАЧА-ийн зүгээс төлбөрт үйлчилгээ үзүүлэхийг бүрэн зогсоох тухай шийдвэрийг ХКН-ын Төв Хороо болон Цэргийн төв Зөвлөл хамтран гаргасан бөгөөд энэ нь Хятадын армийн хүчин чадал хийгээд байлдах чадварыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм” гэж онцолжээ.
 
“Энэхүү шийдвэр нь цэргийн сахилга батыг чанд мөрдөхөд тус дөхөм үзүүлэхийн зэрэгцээ байлдааны ажиллагаа явуулах бэлтгэл сургуулилт хийх боломжийг зэвсэгт хүчинд олгох юм” гэж Хятадын дарга хэлсэн аж.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ