Германы нийт хүн амийн 23.6 хувийг цагаач хүмүүс эзэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-02 11:34:26
twitter.com/Nyamkanmk
БЕРЛИН. /Anadolu/. Өнгөрсөн оны байдлаар Германы нийт хүн амын 23.6 хувийг цагаач хүмүүс эзэлж байна гэсэн тооцоо гарчээ.

81.7 сая хүн амын 19.3 сая иргэний эцэг эхийн аль нэг нь Германы иргэншилгүй цагаач хүн байна гэж Германы Холбооны Статистикийн газар мэдээллээ.

2016 оны байдлаар Германы нийт хүн амын 22.5 хувь буюу 18.6 сая хүн цагаач гаралтай байжээ.

“Германд 2.8 сая турк, 2.1 сая польш, 1.4 сая орос иргэн амьдарч байгаа нь тус улсын цагаач иргэдийн дийлэнх хувийг бүрдүүлж байна. Мөн цагаач гаралтай 19.3 сая иргэн байгаагийн 9.8 сая нь Германы иргэншил авсан, 9.5 сая нь гадаадын иргэншилтэй байна” гэж Холбооны Статистикийн газраас гаргасан “Microcensus 2017” тайланд дурджээ.

Үүний зэрэгцээ Сирийн иргэний дайнаас дүрвэж, Германд орогнол хүсэх сиричүүдийн тоо өнгөрсөн онд 10 хувиар өсч, нийт сиричүүдийн тоо 700 мянгад хүрсэн байна. Харин 227 мянга орчим ирак Германд байгаагаас 156 мянга орчим нь тус улсад амьдрах орогнол хүссэн байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ