“Apple” компанийн зах зээлийн ханш 1 триллион долларт хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-03 09:59:17
twitter.com/Nyamkanmk
НЬЮ-ЙОРК. /ВВС/. “Apple” компани нэг триллион доллар бүхий зах зээлийн ханштай дэлхийн анхны компани болсон байна.

“iPhone” гар утсыг үйлдвэрлэгч тус компанийн зах зээлийн ханш өчигдөр нэг триллион долларт хүрсэн бөгөөд нэгж хувьцааны ханш нь өчигдрийн байдлаар 207.39 доллар хүрч, дээд амжилт тогтоожээ.

Зургадугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд орлого нь төлөвлөгөөнөөсөө давсан гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор тус компанийн хувьцаа мягмар гарагаас эхлэн эрчимтэй өссөн байна.

“Apple” компани АНУ-ын Цахиурын хөндий дэх томоохон өрсөлдөгч болох “Amazon”, “Microsoft” компаниудаас өрсөн нэг триллион доллар бүхий зах зээлийн ханштай компаниар тодорлоо.

2007 онд анх “iPhone” гар утас худалдаанд гарснаас хойш “Apple” компанийн хувьцаа 1100 хувиар өссөн бол сүүлийн нэг жилд л гэхэд гурав дахин өсчээ. Үүнээс гадна 1980 онд анх байгуулагдсан цагаасаа хойш тус компанийн хувьцаа 50 мянган хувиар өссөн байна.

Д.Нямтулга
Холбоотой мэдээ