Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн 99 хувь нь ган гачигт нэрвэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ. /ВВС/. Австрали улс ган гачигт нэрвэгдээд байгаатай холбогдуулан хөдөө аж ахуй эрхлэгчдэд тусламж үзүүлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Малькольм Тернбулл мэдэгджээ.
Энэхүү тусламжийн хүрээнд фермерүүдэд нийт 104 сая долларын мөнгөн тусламж олгохын зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх ажээ. Ингэснээр Австралийн Засгийн газраас фермерүүдэд үзүүлж буй тусламжийн нийт хэмжээ 576 сая долларт хүрч байна.
Одоогийн байдлаар Австралид өвлийн улирал үргэлжилж байгаа хэдий ч тус улсын зүүн нутаг урьд өмнө нь тохиож байгаагүй их ган гачиг болоод байгаа юм.
Австралийн хамгийн их хүн амтай Шинэ Өмнөд Уэльс мужийн 99 хувь нь ган гачигт нэрвэгдсэн байна. Тус муж нь Австралийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дөрөвний нэгийг дангаар бүрдүүлдэг ажээ.

Д.Нямтулга