Нэгдүгээр ангид 2000 орчим сурагч элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2018-08-08 09:20:11
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн хэмжээнд өнгөрсөн тавдугаар сарын 28, 29-нд хийсэн бүртгэлээс үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2000 орчим хүүхэд элсэн суралцахаар байна. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчид улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад бүрэн хамрагдахаар байгаа аж.
 
Түүнчлэн Дархан-Уул аймгийн БСУГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын амжилт чанарыг индексээр дүгнэн үнэлэх шинэ журмыг улсын хэмжээнд анх удаа нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь сурагч, багш,  сургуулийг үнэлэх үнэлгээ аж. Эдгээр гурван үнэлгээг нэгтгэн индексжүүлэн сургууль багш, сурагчын сургалтыг үнэлж дүгнэхээр нэвтрүүлж байгаа аж.
 
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалт зөвлөлгөөний тухайд энэ сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг аймаг нийслэлийн БСУГ-ын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөлгөөнд бүх мэргэжилтнүүд оролцох юм. Тус зөвлөлгөөнөөр тухайн хичээлийн жилийн зорилго, зорилтоо хэлэлцэн батлах гэнэ. 
 
Харин Дархан-Уул аймгийн хэмжээнд ЕБС-д 1023 багш ажилладаг. Багш нарын бага хурал 24-26-нд болох юм. 
 Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ