Кубыг сонгон аялах жуулчдын тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-10 11:29:34
ХАВАНА. /Синьхуа/. АНУ-ын сөрөг сурталчилгаанаас үл хамааран Куба улсын аялал жуулчлалын салбар хурдацтай өргөжин хөгжиж байгаа тухай Кубын аялал жуулчлалын сайд пүрэв гарагт мэдэгдэв.

Энэ он гарсаар гадаадын 3 сая орчим жуулчин тус улсад ирсэн байна. Канад, Франц, Герман, Их Британи, Орос, Испани, Мексик, Аргентин болон Чили зэрэг улсаас хамгийн олон жуулчин Кубыг зорин ирсэн аж.

"Аялагчид Куба улсыг аюулгүй, тайван сайхан орон гэж боддог" хэмээн тус улсын аялал жуулчлалын сайд онцлон тэмдэглэсэн байна. Кубын засгийн газраас хурдацтай хөгжиж буй аялал жуулчлал салбараа дэмжиж, 2019 он гэхэд зочид буудлын 9000 өрөө нэмж барихаар төлөвлөөд байна.

Куба улсад суугаа АНУ-ын элчин сайдын яамны 16 ажилтны эрүүл мэнд хямарсан тухай мэдээллийг Цагаан ордон өнгөрсөн оны наймдугаар сараас хойш цацаж байгаа ажээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ