Зүүн бүсийн сэтгүүлчид урлаг, спортоор өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-08-12 13:54:00
Дорнод /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн аймгуудын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын урлаг, спортын наадам энэ сарын 17-20-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Аварга тосон амралтын газарт болно. Наадамд Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 80 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Орон нутгийн сэтгүүлчдийн урлаг, спортын наадам ийнхүү зүүн бүсээс эхлэн, төв, говь, баруун бүс гэхчлэн үргэлжлэх юм.
Сэтгүүлчид сагс, волейбол, буухиа, шатар, ширээний теннис зэрэг спортын төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорих бол гоцлол, ДУЭТ, хамтлаг дуу, язгуур урлаг, хамтлаг бүжиг, уран уншлагаар өрсөлдөнө.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ