Өнөө шөнө говийн аймгуудын зүүн хэсгээр усархаг бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2018-08-12 19:19:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
 
Баруун аймгуудын нутгаар өнөөдрийн 20 цагаас маргааш 20 цаг хүртэл үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
 
Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, Өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
 
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
 
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор солигдмол үүлтэй.Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
 
Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
 
 
Холбоотой мэдээ