Ж.Батболд:Сурагчийн дүрэмт хувцас авахдаа чанарын баталгааны бичигтэй заавал танилцах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-08-14 11:35:14
Ховд/МОНЦАМЭ/Судлаач доктор Ж.Батболдтой уулзаж хүүхдийн асуудлаар ярилцлаа. 
удлаачийн хувьд манай улcад хүүхдийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна гэж үздэг вэ?
-Судалгаанаас үзэхэд өнгөрсөн арван жилийн байдлаар хүүхэд үйлдсэн гэмт хэргийн гаралт буурсан хэдий ч хүүхэд гэмт хэргийн хохирогч болох нь нэмэгдсэн.
Тухайлбал, Сүүлийн 3 жилийн байдлаар улcын хэмжээнд 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болжээ. Энэ нь манай улсын цөөн хүн амтай хоёр “сум”-ын иргэдийн тоотой тэнцэж байна. Үүнээс үзэхэд манай улсад хүүхэд гэмт халдлагад өртөх эрсдэл өндөр байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа үндсэндээ хангалтгүй түвшинд байна.
-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж буй үндсэн шалтгаануудыг нэрлэвэл?
-Нэгдүгээрт: Монгол Улсын гэмт хэргийн нөхцөл байдалд сүүлийн жилүүдэд ноцтой өөрчлөлт гарч нийгмийг цочроосон гэмт үйлдлүүд, тэдгээрийн давтамж  нэмэгдэж гэмт этгээд хэний ч санаанд оромгүй, харгис хэрцгий аргаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх болсон.
Хоёрдугаарт: Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудалд анхаарал хандуулдагггүй, тэдний хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах талын мэдлэг дутмаг
Гуравдугаарт: Хууль сахиулах байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа цаг үеэсээ хоцорогдсон зэргийг дурьдаж болно.
-Хүүхдүүд ямар үед гэмт хэргийн хохирогч болж болзошгүй байдаг вэ?
-Хүүхэд ихэвчлэн гэртээ ганцаараа байх, хичээлдээ ирэх, тараад гэрлүүгээ буцаж явах үедээ гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр байдаг. Гэмт этгээдүүд ч гэсэн ихэвчлэн энэ үеийг сонгож гэмт үйлдлээ хэрэгжүүлэхээр төлөвлөдөг. Гэмт хэргийн золиос болсон олон хүн хожим нь “Би ийм зүйл тохиолдоно гэж огт бодож байгаагүй” “Хоёр давхраас таван давхарт байдаг найзындаа орох гэж л явсан, энэ хооронд надад муу зүйл тохиолдохгүй гэж боддог байсан. Гэтэл ийм хэрэг болчихлоо” гэж харамсан ярьдаг. Нэгэнт золгүй явдал тохиолдсон бол ямар ч “ид шидтэн” байсан цаг хугацааг өөрчилж хэнийг ч аюулаас хамгаалж чадахгүй тул өөрөө л анхнаасаа болгоомжтой байж аюулгүй байдлаа хамгаалж сурах нь маш чухал. Ийм учраас ерөнхий боловсролын сургуулиудад аюулгүй байдлын чиглэлийн хичээлийг сургалтыг хөтөлбөрт оруулж cурагчдаар cудлуулах нь хүүхдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
-Хүүхэд өөрийгөө гэмт халдлагаас хамгаалж сурахын тулд яах ёстой вэ?
-Эцэг эхчүүд, болон цагдаагийн ажилтнууд хүүхдүүдтэй үргэлж хамт байж, тэдний аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй. Ийм учраас хүүхдүүд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах аргад cуралцуулcан байх шаардлагатай. Тухайбал, Хүүхдийг гэртээ ганцаараа байхад үл таних хүн хаалга тогшвол түүнтэй хэрхэн харьцах, cургуулийн орчинд танихгүй хүн хуурч авч явахыг оролдcон тохиолдолд ямар арга хэмжээ авах, гэмт этгээдийн cонирхол татах үнэтэй гар утаc хэрэглэдэг бол түүнийг олон нийтийн газар явахдаа хэрхэн хэрэглэх талаар зааж зөвлөх гэх мэт.
Жишээ нь, Хүүхдийг хэн нэгэн үл таних хүн дагадаг болсныг мэдсэн тохиолдолд эцэг эхдээ яаралтай мэдэгдэж хариу арга хэмжээ авч байх ёстой. Манай улсад 13 настай сурагч охиныг үл таних хүн хэд хоногийн турш араас нь дагаж байгаад гэмт хэргийн хохирогч  болгож амь насын егүүтгэсэн харамсалтай хэрэг гарч байсан. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд гэмт этгээдийг түүний араас нэлээд хэдэн хоногийн турш дагаж байсныг мэдсэн боловч эцэг эхдээ юу ч хэлэлгүй зөвхөн дотны найз нөхөддөө л хэлсэн байдаг. Магадгүй хохирогч хүүхэд сэжигтэй хүн араас дагах нь ямар нэгэн гэмт хэргийн эхлэл байж болзошгүй гэдгийг мэдэж, энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэддэг байсан бол гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломж байсан нь харагддаг.
-Энэ тухай ердөө бодож байгаагүй юм байна. Эцэг эхчүүд “Сурагчийн дүрэмт хувцас сонгохдоо юуг анхаар ёстой вэ?
-Хамгийн гол нь хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож дүрэмт хувцас борлуулж буй газраас чанарын бичгийг нь заавал үзэж танилцаж байх ёстой. Албан ёсны зөвшөөрөлтэй газрууд давуу материалаа шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулдаг. Хүүхэд сурагчийн дүрэмт хувцсыг өдөрт доод тал нь 4-6 цаг өмсөж  хэрэглэж байгаа шүү дээ. Сурагчийн дүрэмт хувцасны сонголт бол хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чухал хэсэг гэдгийг эцэг эхчүүд ойлгож, сонголтоо зөв хийдэг байгаасай гэж хүсэж байна. Мэдээж нэг хятад наймаачин монгол хүүхдүүдийн төлөө санаа тавьж хамгийн чанартай, хамгийн сайн материалаар дүрэмт хувцас оёж манай улсад нийлүүлэхгүй шүү дээ. Хулхи хуурамч бараагаараа урд хөрш дэлхийд зартай биз дээ.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ