Гүүр нурж олон хүн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
172@montsame.mn
2018-08-15 09:24:10
РОМ. /РИА Новости/. Италийн хойд хэсгийн Генуя хотод автомашины гүүр нурж унасан нь 31 хүний аминд хүрсэн тухай мягмар гарагийн шөнө телевизийн Rainews24 суваг мэдээлжээ.
 
Үүнээс өмнөхөн 26 хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлж байсан байна.
 
Уг гүүр мягмар гарагийн өдөр нурсан аж. Нуралтын хэд хэдэн шалтгаан дэвшүүлээд байгаагийн дотор аянганд цохиулсан эсвэл хүчтэй аадар борооны үеэр гүүрийн тулгуурууд суусан байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Террорист халдлага байсан гэж албаны хүмүүс үзэхгүй байна.
 
Гүүр дээр ямар нэгэн аюултай байдал ажиглагдаагүй гэж түүний засвар үйлчилгээг хариуцдаг компанийн төлөөлөгчид мэдэгджээ.
 
Лу.Батбаяр 
Холбоотой мэдээ