"Энержи ресурс" компанийн нүүрсний борлуулалтын үнэ 15 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-08-15 16:57:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Mongolian Mining Corporation”  групп 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Энэ оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортолсон байна.

Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнийг  хамгийн өндрөөр тогтоон дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт гараад байна.

Энержи Ресурс компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, Шэньхуа группийн Өвөр Монгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
Холбоотой мэдээ