Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс 97 иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-08-17 14:01:18
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээр дамжин он гарсаар  97 иргэн ажилд зуучлагдсан байна.
Харин ажил хайгч  894 иргэн байгаагийн 500 нь эмэгтэйчүүд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс ажил хайгч 245 иргэн буюу 21.5 хувиар, эмэгтэйчүүд 75 иргэн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна.  Бүртгэлтэй ажил хайгчдын 67.7 хувийг бүрэн дунд, 15.5 хувийг дипломын болон бакалаврын, 5.3 хувийг суурь, 4.5 хувийг техникийн болон мэргэжлийн, 3.2 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 0.2 хувийг магистр цолтой иргэд эзэлж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Б.Гантуяа  
 
Холбоотой мэдээ