Үерийн улмаас үүссэн лаг шаврыг хичээл эхлэхээс өмнө цэвэрлэж, ариутгахыг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-08-18 18:10:47
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Их-Уул суманд Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж өнгөрсөн долдугаар сарын үерийн улмаас үүссэн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцлаа. Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас Их-Уул суманд хурсан лаг шаврыг цэцэрлэг, сургууль эхлэхээс өмнө  цэвэрлэж ариутгаж дуусгах үүрэг өгч тус ажлыг хийж гүйэтгэхэд шаардлагатай 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэж өгнө гэдгийг хэллээ.
Их-Уул суманд өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 181 айл өрх усанд автаж, 169 хашаа нурсан байна. Гамшгийн хор уршгийг арилгах,  сэргээн босгох ажиллагаанд 70 хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлах, 1,4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд  нийт 10 гаруй сая төгрөг зарцуулжээ. Цаашид үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийх, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулахад нийт 31,1 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэдгийг Улсын Онцгой Комиссын ажлын хэсэгт танилцуулж байлаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ