Жаргалант, Буянт сумын хичээл эхлэх хугацааг есдүгээр сарын 10 хүртэл хойшлуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Онцгой комисс энэ оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын өрөөнд хуралдаж, Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт "Боом" өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Тус хурлаар Гамшгаас хамгаалах хууль, Хүн, малын эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт "Боом" өвчний хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын дэглэмийг энэ оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хүн, малын бөөгнөрөл бий болгохгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.
Мөн хүн, малын гоц халдварт боом өвчний хяналтын постуудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ариутгалын эсгийг шинэчилж, постын зориулалт бүхий гэр, майхныг тохижуулан, хөдөлгөөнт постуудын техник хэрэгслийг нэмэгдүүлж, боом өвчний голомтийн бүсэд оршин сууж байгаа айл өрхөд эрүүл ахуйн болон хүнсний тусламж үзүүлэхээр боллоо.
Түүнчлэн Жаргалант, Буянт сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хойшлуулахаар болж, БСШУСЯ-нд саналыг хүргүүлэхээр шийдвэрлэв.

А.Бямбасүрэн