Буяны зул өргөгч иргэн Б.Эрдэнэзулыг саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-28 13:19:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнгөрсөн сараас эхлэн Хэлмэгсдийн хөшөө болон төв талбай, Ю.Цэдэнбалын хөшөөний баруун талын талбайд нас барагсдын хойчийн буянд зориулж 108 зул өргөж байсан Б.Эрдэнэзул, Т.Хулан, Р.Сүнжидмаа нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс захирамж гарган өчигдөр орой баривчлав.Жагсаал цуглааныг албадан тараах тухай захирамжийн дагуу дүүргийн ЗДТГ-ын даргын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж энэ арга хэмжээг авчээ. Иргэн Б.Эрдэнэзул зуурдаар болон бусдын санаатай үйлдлээр халуун амиа алдсан бурхан бологсдын ар гэрийнхэнтэй хамтарч 49 хоног  зул өргөх зорилготой байснаа мэдүүлжээ.  36 дахь өдрөө тасралтгүй зул өргөж, цаашид 49 хоногийг дуустал 108 зул өргөх буяны ажлыг тасалдууллаа гэж түүний хамтрагсад гомдол мэдүүлсэн байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ