Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол хэрэг өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд он гарсаар хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын гэмт хэрэг, осол 39 бүртгэгдэж, үүний улмаас 16 хүн нас барсан нь өмнөх оныхтой харьцуулахад хэрэг зөрчил 12,5 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 2,4 дахин өсчээ.
Гарч буй ослын ихэнх шалтгаан нь хатуу хучилттай замд хурд хэтрүүлэн явснаас үүдэж байгаа бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд төв магистрал зам дагуу нийт ослын 70 орчим хувь нь гарчээ.
Зам тээврийн ослыг бууруулах зорилгоор “Орон нутгийн зам-2018”, “Оюутан тээвэр -2”, “Хичээлийн шинэ жил” зэрэг томоохон арга хэмжээг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас зохион байгуулж байна.
Үүнтэй уялдаад магистрал зам дагуу аж төрдөг малчин өрхүүдээр зочилж, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийтдээ 60 гаруй айлд сургалт зохион байгуулсан байна. Төв замаас 50 м дотогш хариулгагүй мал оруулахгүй байх баталгаа авч, хөдөлгөөний аюулгүй байдал, хууль эрх зүйн акт зэрэг хуулийн зөвлөмж боловсруулж хүргэжээ.
Мөн магистрал зам дагуух ослын шалгааныг нарийвчлан судалж, есөн сумын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэн ажилласан байна.

Д.Одонтунгалаг