"Coal Mongolia-2018" чуулганаар нүүрсний салбарын оны шилдгүүдийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-09-04 09:49:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монгол нүүрс ассоциацийн дэргэд "Coal Mongolia-2018" чуулганы нэрэмжит, нүүрсний салбарын оны шилдгүүдийг шалгаруулах хараат бус экспертүүдийн зөвлөлийг байгуулсан байна.

"Coal Mongolia-2018" чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр буюу маргааш Шангри-Ла зочид буудалд нүүрсний салбарын оны шилдгүүдийг  зарлах юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабзар болон албаны бусад төлөөллүүд шагналыг гардуулах аж.

Тодруулбал,  нүүрсний салбарын шилдгийн шилдэг "Гранпри" компани,Шилдэг гэрээт олборлолтын компани,Шилдэг техник, технологи нийлүүлэгч, Шилдэг нүүрс тээврийн компани, Шилдэг инженерийг тус тус шалгаруулах юм.

Шалгаруулалтыг хараат бус экспертүүдийн зөвлөлийн нууц санал хураалтын оноо, www.gogo.mn,  www.coalmongolia.mn  сайтуудаар болон чуулга уулзалтад оролцогсдоос санал авч, нийлбэр оноогоор дүгнэх юм байна.
 
Б.Заяа 

Холбоотой мэдээ