Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-05 17:25:20
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад мэдээллэх, тарвага агнах, мах түүхий эдтэй харьцахаас цээрлэх зэргээр гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 
Нийслэлийн Засаг даргын “Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой уг хяналт, шалгалт ирэх сарын 19-нийг хүртэл орон нутгийн постуудаар үргэлжилнэ. Түүнчлэн нийслэлийн ногоон бүс, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байгаа аж
Холбоотой мэдээ