Дэлхийн Зөн олон улсын байгууллага жилд дунджаар 20 орчим дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-09-06 09:48:39
Ховд/МОНЦАМЭ/Дэлхийн зөн олон улсын байгууллага нь 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон орон нутгийн удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ. Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Лхагвасүрэн, Л.Цэнд-Аюуш, Б.Нямсүрэн болон орон нутгийн удирдах ажилтнууд оролцлоо.
Уулзалтаар тогтвортой хөгжил, гэр бүл, иргэд, хүүхдүүдийн сайн сайхан, аз жаргалтай амьдралыг цогцлон бүрдүүлэхийн төлөө орон нутгийн удирдах ажилтнуудтай хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, ажлын үр дүнгийн талаар ярилцлаа. Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь Ховд аймгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор жилд дунджаар 20 орчим эдийн засгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөртэй уялдуулан Жаргалант сумын хэмжээнд 100 өрхийг мэргэшүүлэх урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, бүлгийн зохион байгуулалтад оруулахад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг сайжруулах аргачлалыг 17 сум, өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлж,  таван суманд үйл ажиллагаагаа явуулж байна.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ